Зориулалт
БНХАУ-ын “ODKON” компанид үйлдвэрлэсэн LXLGR-65 загварын олон урсгалт халуун усны тоолуур нь үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагын усны зарцуулалтыг хэмжих зориулалттай олон улсын “ISO4064” стандартын шаардлагад нийцсэн “В” ангилалд хамаарагдах усны тоолуур юм.
Ажиллах зарчим
Усны тоолуурын сэнсний далбаануудад усны урсгал шууд цохиж эргэлт үүсгэнэ. Сэнс тоолох механизмд эргэлтийн соронзонгийн тусламжтай дамжуулж нийт тоолуураар урсан өнгөрсөн усны хэмжээг харуулна. Ажиллах хамгийн их даралт 1,6 МПа байна. Усны тоолуур суурилуулах орчны температур +5С-аас +50С , харьцангуй чийгшил нь 80%-иас ихгүй байна.
Давуу тал
• Хуванцар эд ангиуд нь устай урвалд ордоггүй усны шинж чанарт нөлөөлөхгүй материалаар хийгдсэн
• Их биеэс тоолох механизмд ус үл орохоор бат бөх битүүмжлэгдсэн ба гадны соронзон орны үйлчлэлээс хамгаалагдсан соронзонгийн хамгаалалттай
• Тоолуурын нүүрийг гадны механик цохилт доргилтоос хамгаалсан тагтай
• Бүх эд ангиуд нь задардаг тул засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой
Баталгаат хугацаа
• Усны тоолуурын үйлдвэрийн баталгаат хугацаа 12 сар
• Стандарт хэмжилзүйн газрын баталгаажуулалтын гэрчилгээ 2 жил
• Баталгаажуулалт хоорондын хугацаа 2 жил
Жич: Баталгаат хугацаанд доорх гэмтлүүд хамаарахгүй.
- Усны тоолуур суурилуулах MNS ISO 4064-2:2013 стандартыг зөрчсөн
- Тоолуурын хуванцар эд анги хайлсан, хөлдсөн, тоолуурын гэр хагарсан, цуурсан механик гэмтлүүд
- Усны урсгалын эрсэг чиглэлд буруу харуулж суурилуулсан, үл буцах тавиагүйгээс заалт ухарч гүйсэн
- Лац тасарсан, гэрчилгээ гээсэн /дахин нөхөж олгохгүй/