Зориулалт
ОХУ-ын “ГЕРРИДА” компанид үйлдвэрлэсэн СВК-15Г загварын халуун усны тоолуур нь айл өрх, бага хэрэглээтэй аж ахуй нэгжийн усны зарцуулалтыг хэмжих зориулалттай.
СВК-15Г загварын халуун усны тоолуур нь ОХУ-ын ГОСТ Р 50601-93 шаардлагад нийцсэн ТУ 4213-001-65492540-2010 техникийн нөхцөлийг хангасан усны тоолуур юм.
Ажиллах зарчим
Усны тоолуурын сэнсний далбаануудад усны урсгал шууд цохиж эргэлт үүсгэнэ. Сэнс тоолох механизмд эргэлтийн соронзонгийн тусламжтай дамжуулж нийт тоолуураар урсан өнгөрсөн усны хэмжээг харуулна. Ажиллах хамгийн их даралт 1,6 МПа байна. Усны тоолуур суурилуулах орчны температур +5С-аас +50С , харьцангуй чийгшил нь 80%-иас ихгүй байна.
Давуу тал
• Тоолуур нь 50-100мТл индукцийн үйлчлэлд 60см2 талбайд тогтмол соронзон орноос хамгаалагдсан соронзонгийн хамгаалалттай
• Сэнсний далбаанууд нь төмөр гол дээр байрласан нь тоолуурын сэнсний далбаанд үүсэх чичиргээг багасгаж тоолуурын заалтыг үнэн зөв болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэнэ
• СВК-15Г загварын усны тоолуурын их бие гуулиар хийгдсэн байна
• Хуванцар эд ангиуд нь устай урвалд ордоггүй усны шинж чанарт нөлөөлөхгүй материалаар хийгдсэн
• Бүх эд ангиуд нь задардаг тул засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой
SVK Загварын гэрчилгээ
SVK Ашиглах заавар
SVK СЕРТИФИКАТ
Баталгаат хугацаа
• Усны тоолуурын үйлдвэрийн баталгаат хугацаа 12 сар
• Анхдагч баталгаажуулалтын гэрчилгээ 6 жил
• Баталгаажуулалт хоорондын хугацаа 6 жил
Жич: Баталгаат хугацаанд доорх гэмтлүүд хамаарахгүй.
- Усны тоолуур суурилуулах MNS ISO 4064-2:2013 стандартыг зөрчсөн
- Тоолуурын хуванцар эд анги хайлсан, хөлдсөн, тоолуурын гэр хагарсан, цуурсан механик гэмтлүүд
- Усны урсгалын эрсэг чиглэлд буруу харуулж суурилуулсан, үл буцах тавиагүйгээс заалт ухарч гүйсэн
- Лац тасарсан, гэрчилгээ гээсэн /дахин нөхөж олгохгүй